Бангкок хотод агаарын бохирдлоос үүдэн 450 орчим сургуулийг хаажээ
Тайландын нийслэл Бангкок хот агаарын бохирдлын түвшин эрс өссөн тул 450 орчим сургуулиа нэг өдрийн хугацаатайгаар хаалаа.
Мэдээллийн алба

Тайландын нийслэл Бангкок хот агаарын бохирдлын түвшин эрс өссөн тул 450 орчим сургуулиа нэг өдрийн хугацаатайгаар хаалаа. “Индепендент” хэвлэлд мэдээлснээр Тайландын нийслэлийн бүсэд агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ 1 шоо метрт 78 грамм байна. Энэ нь хэвийн үзүүлэлтээс 35 дахин өндөр, эрүүл мэндэд аюултай гэсэн үг юм. Мөн лхагва гарагт агаарын чанарын индекс дээд тал нь 150 байхаас 163 нэгж болж өсчээ.
Бангкок нь Азийн хотууд дундаа олон тооны үйлдвэрийн хаягдлаас болоод агаарын бохирдлын түвшин өндөр хотын тоонд ордог. Мөн энд талбай дээр өвс, навч шатаах нь элбэг юм байна.


















