Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бангладеш улсад галт тэрэг мөргөлдөж, 10 гаруй хүн амиа алджээ

Бангладеш улсад хоёр галт тэрэг мөргөлдсөн осол гарсан байна. Энэ ослын улмаас 12 хүн амиа алдаад байгаа орон нутгийн цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бангладеш улсад галт тэрэг мөргөлдөж, 10 гаруй хүн амиа алджээ
Бангладеш улсад галт тэрэг мөргөлдөж, 10 гаруй хүн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Бангладеш улсад хоёр галт тэрэг мөргөлдсөн осол гарсан байна. Энэ ослын улмаас 12 хүн амиа алдаад байгаа орон нутгийн цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.

Бангладеш улсын Мондобхаг гэх галт тэрэгний буудал дээр хоёр галт тэрэг мөргөлдсөн осол өнөөдөр гарч, 12 хүн амиа алдаад зогсохгүй олон арван хүн гэмтэж бэртээд байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр энэ осол орон нутгийн цагаар мягмар гарагт орон нутгийн цагаар шөнийн гурван цагт болжээ.

Осолдсон галт тэрэгний хэд хэдэн вагон төмөр замаас гаран хажуугаараа унасан дүр зураг ажиглагдаж байгаа юм. Энэ ослын улмаас галт тэрэгний үйлчилгээг түр хугацаанд зогсооход хүрчээ. Орон нутгийн цагдаагийн байгууллагаас галт тэрэгний ослын улмаас амиа алдсан иргэдийн тоо цаашид өсч магадгүй байгааг анхааруулжээ.

Учир нь хажуугаараа унасан болон хөмөрсөн галт тэрэгний вагон дотор гацсан зорчигчид байгаа юм. Ослын газарт аврах ажиллагааг явагдаж байгаа төдийгүй гэмт бэртэж иргэдийг орон нутгийн эмнэлэг рүү хүргэж байна.

Хуваалцах