Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Банк бус санхүүгийн байгууллагуудыг залилдаг этгээдүүдийг баривчлав

“Lexus 570”, “Range rover”, “Benz” зэрэг автомашиныг өдрөөр нь түрээсэлж, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж байжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Банк бус санхүүгийн байгууллагуудыг залилдаг этгээдүүдийг баривчлав
Банк бус санхүүгийн байгууллагуудыг залилдаг этгээдүүдийг баривчлав. Зураг: МҮОНРТ

Автомашин түрээсийн үйлчилгээ үзүүлдэг газруудаас өндөр үнэтэй “Lexus 570”, “Range rover”, “Benz” зэрэг автомашиныг өдрөөр нь түрээсэлж, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж, залилан үйлдэж байсан 26-28 насны гурван этгээдийг цагдаа нар баривчлав.

Тодруулбал, дээрх этгээдүүд тээврийн хэрэгслийн дахин ашиглагдахгүй болсон арлын дугаар, гэрчилгээ, улсын дугаарыг зар тавьж, 1-10 сая төгрөгөөр худалдан авч ижил төстэй автомашинд зүүдэг аж. Ингэхдээ тухайн автомашины арлын дугаарыг өөрчлөн банк бус санхүүгийн байгууллага болон барьцаалан зээлдүүлэх газарт 5-35 сая төгрөгөөр барьцаалж, олон тооны аж ахуйн нэгжийг залилан мэхэлж байжээ.

Хуваалцах