Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Банк бус санхүүгийн байгууллагуудын анхааралд!

Коронавируст халдвар /ковид-19/-т цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлийн хугацаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Банк бус санхүүгийн байгууллагуудын анхааралд!
Банк бус санхүүгийн байгууллагуудын анхааралд!. Зураг: МҮОНРТ

Коронавируст халдвар /ковид-19/-т цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлийн хугацаа 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгагдсантай холбогдуулан банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 165 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх, түүнд хяналт тавих журам”-ын үйлчлэлийн хугацаа мөн дээрх хуулийн үйлчлэлийн дагуу сунгагдсан.

Харин ББСБ-ууд 2022 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн активыг ангилахдаа Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 998 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу ангилахыг анхаарна уу.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Хуваалцах