Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Банк дээрэмдсэн мөнгөө гудамжинд цацаж, Зул сарын мэндчилгээ дэвшүүлжээ

Үдийн цайны цагаар "Академи" банкинд нэгэн этгээд нэвтрэн орж, их хэмжээний мөнгийг дээрэмджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Банк дээрэмдсэн мөнгөө гудамжинд цацаж, Зул сарын мэндчилгээ дэвшүүлжээ
Банк дээрэмдсэн мөнгөө гудамжинд цацаж, Зул сарын мэндчилгээ дэвшүүлжээ. Зураг: МҮОНРТ

Энэ долоо хоногийн даваа гарагт АНУ-ын Колорадо мужийн Коларадо Спрингс хотод банк дээрэмдсэн хэрэг гарчээ. Үдийн цайны цагаар "Академи" банкинд нэгэн этгээд нэвтрэн орж, их хэмжээний мөнгийг дээрэмджээ.

Харин цагдаа нарын тодотгон хэлснээр цагаан сахалтай эр банкнаас авсан мөнгөө гудамжинд цацаж, ойролцоо явсан хүмүүст Зул сарын баярын мэндийг дэвшүүлж байжээ.

Мөн тэрбээр тус банкнаас холгүй байрлах кофе шопын ойролцоо сэлгүүцэн алхаж, цагдаа нарт баривчлагдахаа хүлээн сууж байсан талаар энэ хэргийн гэрч ярьсан байна.

Колорадо Спрингсийн цагдаагаас тус хэргийн сэжигтнийг 65 настай Дэвид Оливер гэж мэдээлсэн юм. Оливерийн гудамжинд цацсан мөнгийг нэг бүрчлэн түүж, банкинд буцаан хүлээлгэн өгчээ.

Хуваалцах