Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Банкнуудад шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулж байна

МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд Хөдөлмөр, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр Хэнтий аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хаан, Хас, Төр, Капитал банкнуудын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Банкнуудад шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулж байна
Банкнуудад шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулж байна. Зураг: МҮОНРТ

МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд Хөдөлмөр, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр Хэнтий аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хаан, Хас, Төр, Капитал банкнуудын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Тус салбарт ажиллаж буй 250 гаруй ажилтны нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх эрх, ажлын байрны эрүүл ахуйн байдалд шалгалт хийхэд хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж буй ажилтанд ээлжийн амралт олгодоггүй, ажилтны ээлжийн амралттай үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулсан зэрэг зөрчил илэрснийг арилгуулж ажилтны эрх ашгийг хангуулахаар улсын байцаагчийн 7 сая төгрөгийн акт тогтоож, албан шаардлага хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Хуваалцах