Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Банкны ажилтан их хэмжээний мөнгө залилжээ

Голомт банкны Өмнөговь аймаг дахь салбарт харилцааны менежер, эдийн засагчаар ажиллаж байсан 25 настай, эмэгтэй У гэгч нь энэ оны дөрөвдүгээр сараас долоодугаар сарын 15-ны хооронд “тендерийн урьдчилгаа мөнгө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Банкны ажилтан их хэмжээний мөнгө залилжээ
Банкны ажилтан их хэмжээний мөнгө залилжээ. Зураг: МҮОНРТ

Голомт банкны Өмнөговь аймаг дахь салбарт харилцааны менежер, эдийн засагчаар ажиллаж байсан 25 настай, эмэгтэй У гэгч нь энэ оны дөрөвдүгээр сараас долоодугаар сарын 15-ны хооронд “тендерийн урьдчилгаа мөнгө банкинд байршуулах гэсэн нэрийдлээр 2-7 хоногийн богино хугацаатай, 5-30 хувийн өндөр хүүтэй мөнгө зээлнэ гэж” нэг иргэнээс 50-410 сая төгрөгийг авах зэргээр 14 иргэнд нийт 1 тэрбум 639 сая төгрөгний хохирол учруулсан хэрэг гарчээ.

Тус хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 хэсэгт хамааруулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Хуваалцах