Банкны ажилтан хууль бусаар хөрөнгөжсөнийг илрүүлжээ
Сингапур улсын иргэн Юео Жиавэйг Швейцарийн хувийн нэгэн банкнаас гарсны дараа жил хагасын дотор хууль бусаар хөрөнгөжиж 23.9 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нууц хөрөнгөтэй болсон,
Мэдээллийн алба

Сингапур улсын иргэн Юео Жиавэйг Швейцарийн хувийн нэгэн банкнаас гарсны дараа жил хагасын дотор хууль бусаар хөрөнгөжиж 23.9 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нууц хөрөнгөтэй болсон, мөнгө угаасан хэмээх үндэслэлээр Сингапурын прокурорууд үзэж түүнийг баривчлаад байна.
2014 онд банкнаас гарахад Юео-гийн хөрөнгө хоёр сая ам.доллар байсан бол 2015 онд түүний хөрөнгө 26 сая ам.доллар гэж тооцогджээ. Түүнийг Сингапурт гурав, Австрали Улсад хоёр үл хөдлөх хөрөнгөтэйг прокурорууд нотолсон байна. Харин Юео Жиавэй мөнгө угаасан асуудлыг үгүйсгэж байгаа аж.


















