Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Банкны салбарын баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

“Банкны салбарын баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн-2019” долоодугаар сарын 24-28-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн зөвлөгөөнийг нээж, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг үг хэлэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Банкны салбарын баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
Банкны салбарын баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

“Банкны салбарын баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн-2019” долоодугаар сарын 24-28-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн зөвлөгөөнийг нээж, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг үг хэлэв.

Мөн үндсэн хэлэлцүүлгийн хүрээнд Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар “Финтек”, НУСЗЗГ-ын захирал А.Энхжин “Валютын захын нөхцөл байдал: Монголбанкны оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Түүнчлэн ХШГ-ын Ахлах хянан шалгагч Б.Галия “Орон нутаг дахь банкуудад зайны хяналт тавих аргачлал” сэдвээр мэдээлэл хийсэн юм.

Зөвлөгөөнийг нээж, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг үг хэлэв. /Баян-Өлгий аймаг, Өлгий сум - 2019.07.25/
Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар
Монголбанкны НУСЗЗГ-ын захирал А.Энхжин

Зөвлөгөөнд баруун бүсийн аймгууд болох Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан, Увс аймаг дахь Монголбанкны салбарын төлөөлөл болон арилжааны банкуудын төлөөлөл оролцож, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, орон нутаг дахь банк, санхүүгийн салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Баруун бүсийн банкны салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцсон нийт төлөөлөгчид. /Баян-Өлгий аймаг, Өлгий сум - 2019.07.25/
Хуваалцах