Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Банкууд ажлын цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулжээ

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийг цуглуулахгүй байх зорилгоор банкууд өнөөдрөөс ажлын цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулж эхэлсэн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Банкууд ажлын цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулжээ
Банкууд ажлын цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулжээ. Зураг: МҮОНРТ

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийг цуглуулахгүй байх зорилгоор банкууд өнөөдрөөс ажлын цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулж эхэлсэн байна. Тодруулбал, "Голомт", "Хас", "Төрийн банк" гуравдугаар сарын 2-ныг дуустал 16:00 цагт хүртэл иргэдэд үйлчлэхээр болжээ.

Харин "Худалдаа хөгжлийн банк" одоогоор цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулаагүй ч иргэдийн онлайн банкны ашиглалтыг дэмжих зорилгоор цахим гүйлгээнийхээ шимтгэлийг 0 төгрөг болгоод байна. "Капитрон банк" мөн цахим гүйлгээнийхээ шимтгэлийг ирэх дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл тэглэжээ.

Банкуудын цагийн хуваарь, үйл ажиллагааны талаар Банкуудын холбооноос нэгдсэн зохион байгуулалт хийгээгүй ч цаашид цахимаар банкны олон үйлчилгээг авах боломж бүрдэж байгаатай холбоотойгоор банкуудын цагийн хуваарь богиносно гэдгийг мэдээллээ.

Хуваалцах