Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Бар ээж”-ийг зургаан сар хорино

БНХАУ-ын Нанжины шүүх өнгөрөгч баасан гарагт “Бар ээж”-ийн хэргийг шүүж, түүнд зургаан сар хорих ял оноосон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бар ээж”-ийг зургаан сар хорино
“Бар ээж”-ийг зургаан сар хорино. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Нанжины шүүх өнгөрөгч баасан гарагт “Бар ээж”-ийн хэргийг шүүж, түүнд зургаан сар хорих ял оноосон байна. Тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сард есөн настай хүүгээ “Гэрийн даалгавраа хийсэнгүй” гэх шалтгаанаар ороолгож, биенд нь гэмтэл болоод гүн сорвийг үлдээсэн учраас ийнхүү шүүхээс ял сонсож байгаа юм.

Хохирогч хүүгийн зургууд онлайнаар тарсан даруйдаа олон нийтийн бухимдлыг төрүүлж, хүүг зодсон гэх ээжийг нь цагдаагийнхан баривчилсан байна.

Хүүгийн тухайд одоогоор түр хугацаагаар сургуульдаа явахгүй байгаа бөгөөд Аньхуй мужид байх авга эгчийнхээ гэрт байгаа аж.
Харин хэрэгтэн Ли шүүхийн өмнө "Би муу ээж биш л дээ. Зүгээр л түүнийг худал хэлдэггүй болгох гэсэн юм” гэх тайлбарыг өгсөн байна.

Хүү ээждээ гомдолгүй хэмээн мэдэгдсэн ч шүүхээс түүнийг гэм буруутай хэмээн үзэж ийнхүү зургаан сар хорих шийдвэр гаргажээ.

Хуваалцах