Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 11 сарын тоон мэдээллийг танилцуулсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ
Бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 11 сарын тоон мэдээллийг танилцуулсан.

Эдийн засгийн үзүүлэлтээр хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ. Гадаад худалдааны тэнцлийн хувьд энэ оны эхний 11 сард 3.5 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 477.6 сая ам.доллараар буурсан байна.

Харин экспорт 13.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 5.9 хувиар буурчээ. Нийт экспортын бараа бүтээгдэхүүний 92.5 хувийг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн, 4.5 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлсэн байна.

Хуваалцах