Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бараа захиалахаар 5 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ

Уг хэрэгт 45 настай М гэгчийг холбогдуулан шалгаж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бараа захиалахаар 5 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
Бараа захиалахаар 5 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ. Зураг: МҮОНРТ

Иргэн О энэ оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бараа захиалахаар нэр бүхий байгууллагын дансанд 5 сая төгрөг шилжүүлж залилуулсан гэх хэргийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүллээ. Уг хэрэгт 45 настай М гэгчийг холбогдуулан шалгаж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан цахим орчинд худалдан авалт хийхдээ албан ёсны, баталгаатай аж ахуй нэгж, байгууллагатай харилцаж сайтар нягталсны үндсэн дээрээс худалдан авалт хийж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах