Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бараагаа үнэн зөв мэдүүлж байхаар тохиролцлоо

Уулзалтын үр дүнд харилцан мэдээ мэдээлэл солилцож, гаалийн үнэлгээг ил тод байлгах, гар утас импортлогчид гаалийн байгууллагад бараагаа үнэн зөв мэдүүлж хууль сахилтын түвшинг дээшлүүлэх талаар харилцан шийдвэрт хүрэхээр тохиролцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бараагаа үнэн зөв мэдүүлж байхаар тохиролцлоо
Бараагаа үнэн зөв мэдүүлж байхаар тохиролцлоо. Зураг: МҮОНРТ

Гаалийн зөрчилтэй тэмцэх хэлтсээс Гар утасны импортлогчидтой уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Теди болон Монтел зэрэг худалдааны төвүүдэд гар утасны худалдаа үйлчилгээ эрхэлдэг 35 бизнес эрхлэгчид, Гаалийн хяналт эрсдэлийн асуудал хариуцсан дэд дарга Н.Энхцогт болон бусад чиглэл хариуцсан хэлтсийн дарга, гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч нар оролцлоо.

Уулзалтаар гаалийн байгууллагын өнөөгийн бодлого чиглэлийг танилцуулан, гаалийн зөрчлөөс гадаад худалдаа эрхлэгчид гаалийн байгууллага хамтран урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэж, гар утас импортлогчид тулгарч байгаа хүндрэлтэй асуудлын талаар санал бодлоо солилцлоо.

Хуваалцах