Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Барак Обама Далай ламтай уулзсан нь Хятадыг "бухимдуулав"

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Төвдийн шашны тэргүүн Далай ламыг Цагаан Ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Обама Төвдүүдийн эрхийг хамгаалах үйлсийг "тууштай дэмжих" болно гэж амласан байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барак Обама Далай ламтай уулзсан нь Хятадыг "бухимдуулав"
Барак Обама Далай ламтай уулзсан нь Хятадыг "бухимдуулав". Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Төвдийн шашны тэргүүн Далай ламыг Цагаан Ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Обама Төвдүүдийн эрхийг хамгаалах үйлсийг "тууштай дэмжих" болно гэж амласан байна. Харин Хятадын тал энэхүү уулзалтыг цуцлахыг Вашингтоноос шаардаж, эс тэгвэл энэ нь Америк-Хятадын харилцааг "ноцтой сэвтүүлнэ" гэж анхааруулжээ.

Урд хөршийн эрх баригчид Далай ламыг салан тусгаарлагч гэж буруутгадаг бол тэрээр Төвдийг тусгаар тогтнуулахын төлөө биш, харин өөртөө засах эрхийг нь сайжруулахыг дэмждэг гэж мэдэгдэж байсан юм. Төвдүүдийн улс төр, шашны эрх чөлөөг боомилж байна гэсэн шүүмжлэлийг Хятадын тал үгүйсгэдэг бөгөөд харин ч эдийн засгийн хөгжил нь Төвдүүдийн амьдрал ахуйг сайжруулсан гэсэн байр суурь илэрхийлсээр иржээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах