Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Барак Обама, Жастин Трюдо нар уулзлаа

Өчигдөр Филиппинд АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо нар уулзжээ. Энэ үеэр Канадын ерөнхий

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барак Обама, Жастин Трюдо нар уулзлаа
Барак Обама, Жастин Трюдо нар уулзлаа. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Филиппинд АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо нар уулзжээ. Энэ үеэр Канадын ерөнхий сайд Трюдо Исламын улс бүлэглэлийн эсрэг Сирид агаарын цэргийн ажиллагаа явуулж байгаа онгоцуудаа эргүүлэн татна гэдгээ мэдэгдсэн байна. Одоо Канадын байлдааны зургаан нисэх онгоц Сири, Иракийн нутаг дэвсгэрт "Исламын улс" бүлэглэлд агаараас цохилт өгөх ажиллагаанд оролцож байгаа.

Харин энэ сард бүрэн эрхээ хүлээж авсан Канадын ерөнхий сайд Жастин Трюдо эдгээр нисэх онгоцыг эргүүлэн татна гэж ард түмэндээ амласнаа ажил хэрэг болгоно гэдгээ Обамад мэдэгдсэн байна. Гэхдээ энэ нь "Исламын улс" бүлэглэлийн эсрэг АНУ тэргүүтэй эвслээс Канад гарна гэсэн үг биш гэдгийг Трюдо онцолж байна. Тэрээр "Исламын улс" бүлэглэлийн эсрэг ажиллагааг эрчимжүүлэх, үр дүнтэй болгоход Канадын зүгээс чадах бүхнээ хийнэ гэдгийг илэрхийлээд, терроризмын эсрэг АНУ-тай хамтран ажиллах бусад арга замын талаар ерөнхийлөгч Обаматай ярьсан байна.

Хуваалцах