Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Барак Обама, Канцлер Ангела Меркелтэй утсаар холбогдлоо

Америкийн Ерөнхийлөгч Барак Обама, Германы Канцлер Ангела Меркелтэй энэ сарын 18-нд утсаар холбогдож Украйны асуудлаар ярилцжээ. Тэд ОХУ, Крым болон Севастополийг өөртөө нэгтгэх хэлэлцээр байгуулсан явдлыг зэмлэн буруутгасан байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барак Обама, Канцлер Ангела Меркелтэй утсаар холбогдлоо
Барак Обама, Канцлер Ангела Меркелтэй утсаар холбогдлоо. Зураг: МҮОНРТ

Америкийн Ерөнхийлөгч Барак Обама, Германы Канцлер Ангела Меркелтэй энэ сарын 18-нд утсаар холбогдож Украйны асуудлаар ярилцжээ. Тэд ОХУ, Крым болон Севастополийг өөртөө нэгтгэх хэлэлцээр байгуулсан явдлыг зэмлэн буруутгасан байна.

Мөн Оросын энэхүү ажиллагаа нь олон улсын хуулийг зөрчсөн үүнийхээ үр дүнд хариуцлага хүлээх ёстой гэж үзжээ. Түүнчлэн Орос, Украйн хоёр талын ашиг сонирхолд нийцсэн дипломат аргаар хямралыг шийдвэрлэх гарц оршсоор байгааг Оросын Ерөнхийлөгч Путинд сануулах асуудлаар талууд санал нэгджээ. Европийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон НҮБ-ын олон улсын ажиглагчийг Украйны өмнөд хэсэг болон зүүн бүс нутагт нэн даруй томилох хэрэгтэйг онцлосон байна.

Түлхүүр үг:Обама
Хуваалцах