Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БАРАК ОБАМА: Монгол ази дахь АНУ-ын гол түнш

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс эх орондоо ардчилал, эрх чөлөөг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэж буй манлайлагч бөгөөд Ази тивд болон дэлхий дахинд АНУ-ын гол түнш байж ирсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БАРАК ОБАМА: Монгол ази дахь АНУ-ын гол түнш
БАРАК ОБАМА: Монгол ази дахь АНУ-ын гол түнш. Зураг: МҮОНРТ

Дэлхийн томоохон хэвлэл мэдээллүүд Монголд болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай тасралтгүй мэдээллэж байгаа өнөө үед, АНУ-ын Цагаан ордон мөн чимээгүй байсангүй. Өөрөөр хэлбэл энэ өдрүүдэд Цагаан ордоны эзэн нэгтсэн улсын Ерөнхийлөгч Барак Обама өөрийн хэвлэлийн албаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ.

Тэрээр, Өнгөрсөн Лхагва гаригт болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт үзүүлсэнд Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид баяр хүргэе. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс эх орондоо ардчилал, эрх чөлөөг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэж буй манлайлагч бөгөөд Ази тивд болон дэлхий дахинд АНУ-ын гол түнш байж ирсэн юм. Манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө би Ерөнхийлөгч Элбэгдоржтой хамтран ажиллах болно.

Ардчиллын гайхамшигт ололт амжилт, эдийн засгийн либералчлалын ахиц дэвшлээрээ Монгол Улс дэлхийн зон олонд эерэг шинэчлэл өөрчлөлтийн бодитой үлгэр жишээ болж буй орон билээ гэв.

IIP Digital | U.S. Department of State

Obama on Presidential Election in Mongolia

27 June 2013

THE WHITE HOUSE
Office of the Press Secretary
June 27, 2013

Statement by President on the Presidential Election in Mongolia

I congratulate President Ts. Elbegdorj on his success in the election held on Wednesday in Mongolia. President Elbegdorj has been an important leader in advancing democracy and freedom in his country and a key partner for the United States in Asia and globally. I look forward to working with him to further strengthen the friendship and ties between our two countries. Through its impressive democratic achievements and its progress on economic liberalization, Mongolia serves as a significant example of positive reform and transformation for peoples around the world.

Read more: http://iipdigital.usembassy.gov/st/english/texttrans/2013/06/20130628277812.html?CP.rss=true#ixzz2XZkvJHCo

Түлхүүр үг:ерөнхийлөгчУлс төрАНУ
Хуваалцах