Барак Обама Путинтэй устаар ярилцлаа
Энэ сарын 21-нд Америкийн Ерөнхийлөгч Барак Обама болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар холбогдон ярилцжээ. Тэд удахгүй болох Сирийн асуудлаарх олон улсын хурлын тухай хэлэлцэж, бас Ираны цөмийн асуудал болон Сочийн өвлийн Олимпийн наадмын аюулгүй байдлын талаар хамтын ажиллагаагаа үргэ
Мэдээллийн алба

Энэ сарын 21-нд Америкийн Ерөнхийлөгч Барак Обама болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар холбогдон ярилцжээ. Тэд удахгүй болох Сирийн асуудлаарх олон улсын хурлын тухай хэлэлцэж, бас Ираны цөмийн асуудал болон Сочийн өвлийн Олимпийн наадмын аюулгүй байдлын талаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдсэн байна.
Хоёр орны удирдагч Сирийн байдал, тухайлбал Сирийн асуудлаарх олон улсын хурлын бэлтгэл ажил, Сирийн химийн зэвсгийг тээвэрлэх болон устгах зэрэг асуудлаар хэлэлцжээ. Мөн Ираны цөмийн асуудлаарх зургаан орны хүрээнд өрнүүлэх хамтын ажиллагаа, Ираны цөмийн асуудлаарх Женевийн анхан шатны хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн тухай Америкийн Цагаан ордноос мэдэгдлээ.


















