Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Барак Обама сүүлийн гадаад айлчлалаа Грек, Герман, Перуд хийнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Герман, Грек, Перу гэсэн гурван улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр эх орноосоо мордсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барак Обама сүүлийн гадаад айлчлалаа Грек, Герман, Перуд хийнэ
Барак Обама сүүлийн гадаад айлчлалаа Грек, Герман, Перуд хийнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Герман, Грек, Перу гэсэн гурван улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр эх орноосоо мордсон байна. Бүтэн долоо хоног үргэлжлэх энэ айлчлал Барак Обамагийн төрийн тэргүүний хувиар хийх сүүлийн гадаад айлчлал болж байгаа юм.

Барак Обама Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд цочирдсон дэлхийн удирдагчдын цочирдлыг арилгах, Дональд Трамп Ерөнхийлөгч болсны дараа Америкийн бодлого яаж явах вэ гэдгийг дахин нотлоход энэхүү сүүлийн айлчлалаа хөшүүрэг болгон ашиглах болов уу гэж ажиглагчид таамаглаж байна.

Ерөнхийлөгч Обама ч Цагаан ордонд хэлсэн үгэндээ "Энэхүү сүүлийн айлчлалаа АНУ-ын эдийн засгийн өсөлт, дэлхий нийтийн аюулгүй байдал зэрэг чухал асуудлуудад гол анхаарлаа хандуулж байгаа гэдгийг дахин нотлох болно" гэж үнэлсэн юм.

Мөн АНУ-ын холбоотнуудыг тайтгаруулж, Вашингтоны гадаад бодлого уламжлалаа дагаж, зарчмын өөрчлөлт гарахгүй урагшилна гэдгийг нотлох юм гэж Цагаан ордны тэргүүн айлчлалынхаа өмнөхөн байр сууриа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн айлчлал Афинаас эхэлж, дараа нь Герман, Перу зэрэг орнуудад үргэлжлэх юм байна.

Хуваалцах