Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Барак Обама: Зика вирус АНУ-д ноцтой аюул учруулж байна

Барак Обама: Зика вирус АНУ-д ноцтой аюул учруулж байна

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барак Обама: Зика вирус АНУ-д ноцтой аюул учруулж байна
Барак Обама: Зика вирус АНУ-д ноцтой аюул учруулж байна. Зураг: МҮОНРТ

Зика вирус АНУ-д ноцтой аюул учруулж байна хэмээн Цагаан ордны тэргүүн Барак Обама мэдэгдлээ. Тэрээр Пентагонд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ тус улсад Зика вирусийн халдвар тархаж байгаад ихээхэн зовниж байгаагаа мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар Флорида мужийн Майами хотод Зика вирусын халдвар авсан 15 тохиолдол бүртгэгдээд байгааг Ерөнхийлөгч Обама мэдээлсэн юм.

Тэрээр Америкчуудад хандаж вирусын халдвар авахаас урьдчилан сэргийлэх өөрт байгаа боломжоо ашиглахыг уриалсан байна. Түүнчлэн АНУ ын Ерөнхийлөгч энэ үеэр Конгресст хандаж халдварт өвчинтэй тэмцэхэд 1,9 тэрбум ам доллар хувиарлах Цагаан ордноос санаачилсан хуулийн төслийг дэмжихийг уриалсан юм.

Мөн шинжээч мэргэжилтүүд халдварт энэ вирусын тархалтыг зогсоож, ард иргэдээ хамгаалахын тулд бүхий л хүчин чадлаа дайчилж байгааг тэмдэглэн хэлсэн байна. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч тус улсад Зика вирусын халдвар тахлын хэмжээнд хүрэхгүй гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ хооронд АНУ-д Зика вирусын халдвар авахаас урьдчилан сэргийлэх вакциныг клиникийн түвшинд туршиж эхэлснийг мэдээлж байна. Энэ туршилтанд 18-35 насны 80 орчим сайн дурынхан орж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар Зика вирус нь дэлхийн 50 гаруй оронд тархаад байгаа бөгөөд Латин Америк, Карибын тэнгисийн газарт илүүтэйгээр тархаад байгаа юм байна.

Хуваалцах