Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Баргажин" соёл урлагийн наадам боллоо

Барга угсаатан ард түмний дунд зохион байгуулдаг "Баргажин" соёл урлагийн наадмыг 3 дахь удаагаа болж өндөрлөлөө. ОХУ-ын Буриадын Улаан-Үдэ хот,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Баргажин" соёл урлагийн наадам боллоо
"Баргажин" соёл урлагийн наадам боллоо. Зураг: МҮОНРТ

Барга угсаатан ард түмний дунд зохион байгуулдаг "Баргажин" соёл урлагийн наадмыг 3 дахь удаагаа болж өндөрлөлөө. ОХУ-ын Буриадын Улаан-Үдэ хот, Баргузан болон Курумкан аймгуудад болсон тус наадамд Монгол, Орос, Хятадын соёл урлагийн салбарынхан, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцлоо.

Соёл урлагийн "Баргажин" 3 наадмын үйл ажиллагаа эрдэм шинжилгээний бага хурлаар эхэлсэн байна. Хуралд Монгол, Орос, Хятад улсын барга судлаач эрдэмтэд оролцож Баргын түүх домог, хэл зүй, газар нутгийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

"Баргажин" соёл урлагийн наадамд Дорнод аймгаас аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тэргүүтэй 50 гаруй төлөөлөгч оролцжээ. Наадмын үеэр Дорнод аймгаас оролцсон уран бүтээлчид мэргэжлийн дуучдын төрөлд тэргүүн байр, мэргэжлийн бус дуучдын төрөлд дэд байр болон тусгай байр, хувцас загварын тэмцээнд дэд байрыг тус тус эзэллээ.

Анхлан 2007 онд тэр үед аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Б.Өлзийбаян болон урлаг соёлын зүтгэлтнүүдийн санаачилгаар "Баргажин" анхдугаар наадмыг Хөлөнбуйр суманд зохион байгуулж эхэлсэн түүхтэй бол дараагийн "Баргажин" наадмыг дөрвөн жилийн дараа Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо зохион байгуулахаар товлож, наадмын хун шувуун тэмдэгт хөх тугийг тус аймгийн төлөөлөгчдөд хүлээлгэн өглөө.

Хуваалцах