Баригдаж байгаа барилгад гарсан галыг унтраахаар ажиллаж байна
Өнөөдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд байрлах баригдаж байгаа барилгад гал түймэр гарсан дуудлага мэдээлэл 15:30 цагт ирсэн.
Мэдээллийн алба

Өнөөдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд байрлах баригдаж байгаа барилгад гал түймэр гарсан дуудлага мэдээлэл 15:30 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход барилгын гадна фасад болон гражийн дээврийн хэсэг шатаж байсан.
Нэмэлтээр 15:37 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг, автомеханик шаттайгаар ажиллаж байна.
Гал түймрийн тархалтыг 15:50 цагт зогсоосон, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


















