Баригдаж байсан барилгаас 17 настай эрэгтэй унаж нас баржээ
ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт
Мэдээллийн алба

ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан мөрийтэй тоглоом болон саунмассаж алжаал тайлах төв нэрийдлээр биеэ үнэлж байсан этгээдүүдийн үйлдлийг илрүүлэн таслан зогсоосон байна.
Мөн өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа явуулж байсан барилга дээрээс 17 настай эрэгтэй хүүхэд лифтний хонгил руу унаж нас барсан хэрэг бүртгэгдсэн байна. Талийгаач хүү Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай бөгөөд тус барилга дээр туслах ажилтан хийдэг байжээ гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.


















