Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Барилга буулгах тендер авч өгнө” гэж иргэдийг залилах болжээ

“Барилга буулгах тендер авч өгнө” хэмээн иргэд, компаниудад санал тавьж, залилан мэхэлсэн тохиолдол гарч буй тул Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас сэрэмжлүүлэг мэдээ хүргэж байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Барилга буулгах тендер авч өгнө” гэж иргэдийг залилах болжээ
“Барилга буулгах тендер авч өгнө” гэж иргэдийг залилах болжээ. Зураг: МҮОНРТ

“Барилга буулгах тендер авч өгнө” хэмээн иргэд, компаниудад санал тавьж, залилан мэхэлсэн тохиолдол гарч буй тул Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас сэрэмжлүүлэг мэдээ хүргэж байна.

Эдгээр үйлдийг таслан зогсоох, тендерт оролцогчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Цагдаагийн байгууллагад ханджээ. Түүнчлэн хуулийн дагуу нийслэлийн хэмжээнд төсвийн хөрөнгөөр хэрэгжих худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг өдөр тутмын сонинуудаар нийтэд зарласан ба www.ub-procurement.mn сайт, www.e-procurement.mn, дүүргүүдийн албан ёсны вэб сайтуудад байршуулаад байгаа юм. Иймд тендерт оролцохоор сонирхогч аж ахуйн нэгжүүд албан ёсны мэдээллийг дээрх цахим хуудас буюу Нийслэл, дүүргийн Худалдан авах ажиллагааны байгууллагуудад хандан авахыг зөвлөж байна.

Хуваалцах