Барилга дээрээс унаж амиа алдлаа
Сонгинохайрхан дүүргийн VII хороонд “Номин” дэлгүүрийн суурийг нураах үед “Цаст констракшн” компанийн гэрээт туслан гүйцэтгэгч компанийн ажилтан 38 настай Т багана төмрөөс унаж гэмтсэн бол 31 настай Б зургаан метр өндөр багана төмрөөс унаж амиа алджээ.
Мэдээллийн алба

Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Түүнчлэн өнгөрсөн хоногт тус дүүрэгт найзтайгаа хамт архи ууж, улмаар нэгнийгээ хутгалж амийг нь хохироосон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнийг шалгаж байна.