Барилга дээрээс унасан төмөр хүний аминд хүрлээ
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт буюу хуучнаар “Нарны титэм” худалдааны суурин дээр баригдаж буй “Макс Өргөө” ХХК-ийн барьж буй оффис, худалдааны зориулалттай барилга дээрээс цагаан өнгийн бэхэлгээний төмөр унажээ.
Мэдээллийн алба

Одоогоос нэг цаг 30 минутын өмнө баригдаж буй барилгын буруутай үйл ажиллагааны улмаас нэгэн хүн золгүй байдлаар амиа алдлаа.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт буюу хуучнаар “Нарны титэм” худалдааны суурин дээр баригдаж буй “Макс Өргөө” ХХК-ийн барьж буй оффис, худалдааны зориулалттай барилга дээрээс цагаан өнгийн бэхэлгээний төмөр унажээ. Тухайн бэхэлгээний төмөр автозамын хөдөлгөөнд оролцож явсан хар өнгийн 31-39 УНР улсын дугаартай “Land crulser” машины таацыг цөм цоолон нэвтэрч жолоочийн аминд хүрчээ. Хэрэг гарсан ослын газрыг цагдаагийнхан хамгаалалтад аваад байгаа бөгөөд хэргийн газрыг үргэлжлүүлэн шалгаж байна. Харин тус барилга дээр хятад ажилчид ажилладаг бөгөөд тэд хэрэг явдлын үеэр микро автобусанд сууж хөдөлсөн тухай мэдээлэл байна.
Одоогоос жил хагасын өмнө Тэнгис кино театрын өмнөх барилга дээрээс мөн бэхэлгээний төмөр унаж, нэгэн оюутан залуу золгүй байдлаар амиа алдаж байсан билээ. Өнөөдрийн энэ байдлаас харахад барилгын аюулгүй байдал, түүнд тавигдах хяналт өнөө хүртэл сайжраагүй, сул байгааг харуулж байна.




















