Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Barilga expo-2017" үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Barilga Expo-2017” олон улсын үзэсгэлэн яармаг dарилгын материал, дэвшилтэт технологийн чиглэлээр өнөөдөр "Мишээл экспо"-д нээлтээ хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Barilga expo-2017" үзэсгэлэн нээлтээ хийлээ
"Barilga expo-2017" үзэсгэлэн нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

“Barilga Expo-2017” олон улсын үзэсгэлэн яармаг dарилгын материал, дэвшилтэт технологийн чиглэлээр өнөөдөр "Мишээл экспо"-д нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд 80 гаруй ААН-ийн 1000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэгдсэн байна.

Нэг их наяд орчим төгрөгөөр хэмжигдэж байгаа барилгын материалын дотоодын зах зээлд одоогийн байдлаар 11 төрлийн 700 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэр жил бүр “Barilga Expo” хэмээх нэгэн дээвэр дор цугларан, хэрэглэгч, худалдан авагчдад үйлчилдэг.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид, эрдэм шинжилгээний ажилтнуудын шинэ нээлт, санал санаачилгыг танилцуулахад чиглэжээ. Түүнчлэн өөрсдөө байшингаа хэрхэн барих болон түүний төсөв тооцоо, сүүлийн үеийн бүтээгдэхүүний тухай сургалт, семинарууд болох аж.

Хуваалцах