Барилга, хот байгуулалтын сайд бизнес эрхлэгчидтэй уулзжээ
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хот дахь томоохон цементийн үйлдвэр, арматур импортлогч компаниудаар орж бизнес эрхлэгчдийн санаа бодлыг сонслоо.
Мэдээллийн алба

Барилгын салбарын өсөлтийг дагаад гол нэрийн бүтээгдэхүүн болох цемент арматурын хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна. Өнгөрсөн жил 2.5 сая тонн цемент барилгын үйлдвэрлэлд хэрэглэгдсэн бол энэ жил өсөхөөр байгаа юм. Тиймээс урд хөршөөс эцсийн бүтээгдэхүүн цемент оруулж ирэхээс гадна клинкер хямд үнээр оруулж ирэх талаар яамныхан бизнес эрхлэгчидтэй ярилцжээ.