Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Барилга, хот байгуулалтын сайд тамгаа гардаж авлаа

“Эдийн засгийн энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд парламентад суудалтай намууд нэгдэж Шийдлийн Засгийн газар байгууллаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилга, хот байгуулалтын сайд тамгаа гардаж авлаа
Барилга, хот байгуулалтын сайд тамгаа гардаж авлаа. Зураг: МҮОНРТ

Шийдлийн Засгийн газрын Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсон Д.Цогтбаатарт Монгол Улсын Тэргүүн шадар сайд У.Хүрэлсүх Барилга, хот байгуулалтын сайдын тамгыг гардуулан өглөө. Тэргүүн Шадар сайд У.Хүрэлсүх “Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын хувьд өмнө нь Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан. Төрд олон жил ажилласан туршлагатай хүн. Энэхүү яамыг цаашид улам сайн удирдан авч явна гэдэгт эргэлзэхгүй байна. Таны цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар төрийн тамга тэмдэг гардан авах үеэрээ "Өмнөх сайдын эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлж, илүү сайжруулан ажиллах болно" гэв. Мөн "Барилгачдын ажил амар, хөнгөн, төрийн зүгээс ямарваа нэгэн хүндрэл чирэгдэл, хүнд сурталгүй байх ёстой. Ялангуяа эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед бүтээн байгуулагчдаа дэмжиж ажиллах учиртай. Монгол төрийн зүгээс барилгын салбарын өмнө тулгамддаг саад тотгорыг арилгахын төлөө ажиллана. Нөгөө талаас салбарынхнаасаа хариуцлага нэхэж ажиллана. Энэ салбарт хүний амь нас эрсдэхгүй байх, осол аваарь гаргахгүй байх боломж бий" гэж хэлэв. “Эдийн засгийн энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд парламентад суудалтай намууд нэгдэж Шийдлийн Засгийн газар байгууллаа. Бид хамтын хүчээр эдийн засгийн энэхүү нөхцөл байдлыг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна гэдгийг онцлоод Монгол Улсын Тэргүүн Шадар сайд У.Хүрэлсүх Барилга, хот байгуулалтын салбарынханд ажлын амжилт хүслээ.

Хуваалцах