Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 1.4 хувиар буурлаа

Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2020 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.8 их наяд төгрөгт болж, 3.7 (97.9%) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 79.8 (2.1%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 1.4 хувиар буурлаа
Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 1.4 хувиар буурлаа. Зураг: МҮОНРТ

Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2020 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар буурлаа.

Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2020 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.8 их наяд төгрөгт болж, 3.7 (97.9хувь) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 79.8 (2.1хувь) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.

Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2020 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 53.3 (1.4хувь) тэрбум төгрөгөөр буурахад дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 120.2 (3.4хувь) тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч гадаадын барилгын байгууллагынх 173.5 (68.5хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлөв.

Улаанбаатар хотод 2020 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 их наяд төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгдсэн нь улсын дүнд 41.0 хувийг эзэлж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.8 пунктээр буурсан байна. Барилга угсралт, их засварын ажлын 59.0 хувийг аймаг, орон нутагт баригдаж буй барилга угсралт, их засварын ажил эзэлж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Хуваалцах