Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2020 оны эхний хагас жилд 3.7 хувиар буурлаа

Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2020 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.9 их наяд төгрөгт хүрч, 1.9 (98.9%) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 21.6 (1.1%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2020 оны эхний хагас жилд 3.7 хувиар буурлаа
Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2020 оны эхний хагас жилд 3.7 хувиар буурлаа. Зураг: МҮОНРТ

Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2020 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.9 их наяд төгрөгт хүрч, 1.9 (98.9%) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 21.6 (1.1%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.

Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2020 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 75.0 (3.7%) тэрбум төгрөгөөр буурахад дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 12.6 (0.7%) тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч гадаадын барилгын байгууллагынх 87.6 (19.8%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлөв гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хуваалцах