Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Барилга угсралтын үе шатны ажлын чанар, хяналтын тогтолцоо" сэдэвт зөвлөгөөн болж байна

Барилгын салбарын төрийн болон ТББ-ууд, 21 аймгийн Ерөнхий архитекторууд, МХЕГ-ын байцаагчид, барилгын салбарын угсралтын компаниудын төлөөлөл оролцсон "Барилга угсралтын үе шатны ажлын чанар, хяналтын тогтолцоо" сэдэвт зөвлөгөөн болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Барилга угсралтын үе шатны ажлын чанар, хяналтын тогтолцоо" сэдэвт зөвлөгөөн болж байна
"Барилга угсралтын үе шатны ажлын чанар, хяналтын тогтолцоо" сэдэвт зөвлөгөөн болж байна. Зураг: МҮОНРТ

Барилгын салбарын төрийн болон ТББ-ууд, 21 аймгийн Ерөнхий архитекторууд, МХЕГ-ын байцаагчид, барилгын салбарын угсралтын компаниудын төлөөлөл оролцсон "Барилга угсралтын үе шатны ажлын чанар, хяналтын тогтолцоо" сэдэвт зөвлөгөөн болж байна.

Зөвлөгөөнөөр барилга угсралтын ажлын чанар, хяналтын тогтолцоо, улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр барьж буй барилгын ажлын хяналт, гүйцэтгэгч байгууллагуудын дотоодын хяналт, барилгын чанарт салбарын инженер техникийн ажилтнууд, мэргэжилтнүүдийн гүйцэтгэх үүрэг, барилгын ажлын хөндлөнгийн хяналт гэх мэт одоо цагт барилга угсралтын бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх юм.

Зөвлөгөөнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БХБЯ-ны газрын дарга, Улсын болон нийслэл, аймгуудын мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд, аймгуудын Газрын харилцаа, хот байгуулалтын хэлтсүүдийн удирдлагууд, барилгын компаниудын удирдлагууд, ерөнхий инженерүүд оролцож байна.

Хуваалцах