Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барилга угсралтын зөвшөөрлийг түр зогсоолоо

Шинэ журмаар нийслэлд барилга барих газрын эрхийг иргэн хуулийн этгээдэд олгохдоо заавал Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтаар олгоно. Хэрвээ энэ заалтыг зөрчвөл нийслэлийн Засаг даргыг албан тушаалаас нь огцоруулах үндэслэл болно гэж заасан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилга угсралтын зөвшөөрлийг түр зогсоолоо
Барилга угсралтын зөвшөөрлийг түр зогсоолоо. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ”Барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт өөрчлөх үйл ажиллагааны журмын төслийг хэлэлцлээ.

Шинэ журмаар нийслэлд барилга барих газрын эрхийг иргэн хуулийн этгээдэд олгохдоо заавал Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтаар олгоно. Хэрвээ энэ заалтыг зөрчвөл нийслэлийн Засаг даргыг албан тушаалаас нь огцоруулах үндэслэл болно гэж заасан байна.

Барилга эхлүүлэх зөвшөөрлийг олгох хугацааг 14 хоногт багтаан шийдвэрлэхээр тусгажээ. Мөн орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс 90 метр байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч буюу иргэдээс санал авч, саналаа өгсөн иргэдийн 70 хувь нь зөвшөөрсөн тохилдолд барилга барих зөвшөөрөл олгохоор тусгасан байна.

Журмыг барилга угсралтын ажил эхлэхээс өмнө эцэслэн болвсруулж, батлуулах шаадлагатай аж. Журам батлагдтал барилга угсралтын үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрлийг түр хугацаанд зогсоосон байна.

Журмыг НИТХ-ын энэ сарын 10-ны ээлжит бус чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ.

Хуваалцах