Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барилгаас төмөр унаж, хүний амь үрэгдлээ

Баянзүрх дүүрийн 14 дүгээр хороонд барьж байсан барилгаас төмөр унаж, хүн нас барсан ноцтой осол гарлаа. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг мөрдөөгүйн улмаас хүн нас барсан энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилгаас төмөр унаж, хүний амь үрэгдлээ
Барилгаас төмөр унаж, хүний амь үрэгдлээ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүрийн 14 дүгээр хороонд барьж байсан барилгаас төмөр унаж, хүн нас барсан ноцтой осол гарлаа. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг мөрдөөгүйн улмаас хүн нас барсан энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Барилгын салбарт энэ мэт удаа дараа осол гарсаар байна.

Хэдхэн хоногийн өмнө мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгаас 3 метрийн урттай төмөр унаж хүн гэмтсэн. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчсөн тухайн компаниудад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Гарсан хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгийн яриаг хүргэж байна.

Хуваалцах