Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Барилгаас төмөр унаж, оюутан залуугийн аминд хүрсэн хэргийг шийдвэрлэжээ

Өнгөрсөн жил “Тэнгис” кино театрын зүүн урд талд баригдаж буй барилга дээрээс тулгуур төмөр унаж Ч.Чойжилсүрэн гэх оюутан залуу харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилгаас төмөр унаж, оюутан залуугийн аминд хүрсэн хэргийг шийдвэрлэжээ
Барилгаас төмөр унаж, оюутан залуугийн аминд хүрсэн хэргийг шийдвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн жил “Тэнгис” кино театрын зүүн урд талд баригдаж буй барилга дээрээс тулгуур төмөр унаж Ч.Чойжилсүрэн гэх оюутан залуу харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.

Уг барилгыг барихдаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас ийнхүү тулгуур төмөр унасан гэсэн мэргэжлийн дүгнэлт гарсан. Энэ хэрэгт Прокурорын газраас дөрөвдүгээр сарын 22-нд яллах дүгнэлт хийж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хурлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар Т.Батбилэг, И Сан Чол нарын тодорхой албан тушаал эрхэлж, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр есөн сая 828 мянга 900 төгрөгөөр торгох, Ц.Цогтгэрэлд хоёр жил хорих ял оноожээ.

Хуваалцах