Барилгын аюулгүй байдлыг хангах сарын аянг эхлүүллээ
Он гарсаар манай улсад барилгын салбарт хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүй, аюулгүйн зайг баримтлаагүйн улмаас таван хүн нас барсан байна.
Мэдээллийн алба

Он гарсаар манай улсад барилгын салбарт хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүй, аюулгүйн зайг баримтлаагүйн улмаас таван хүн нас барсан байна.
Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилгын ажил эхлэж байгаатай холбогдуулан энэ салбарт гардаг осол эндэгдлийг бууруулах зорилгоор өнөөдөр “Барилга байгууламжийн чанар- хөдөлмөрийн аюулгүй байдал” сарын аянг эхлүүллээ.
Аян өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын нэгэн хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх юм.
Аяны хүрээнд хяналт шалгалтын олон ажлуудыг зохион байгуулах ажээ. Энэ талаар мэдээллийн “Хурд” агентлагийн бэлтгэсэн мэдээллийг хүргэе.


















