Барилгын гаднах дүүжин өргүүрийг буруу ашигласнаас болж осол гардаг
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилгын гадна фасад хийхийг 2018 оны 11 дүгээр сараас энэ оны дөрөвдүгээр сар хүртэл хориглосон.
Мэдээллийн алба

Барилгын гаднах дүүжин өргүүрийг буруу ашигласнаас болж осол аваар гардаг байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилгын гадна фасад хийхийг 2018 оны 11 дүгээр сараас энэ оны дөрөвдүгээр сар хүртэл хориглосон. Учир нь ажилчид хүйтний улиралд даарч хөрснөөс ажиллах чадвар буурч дээрээс юм унагах, дүүжин өргүүр ашиглах дүрэм баримталдаггүй зэргээс аюулгүй ажиллагаа алдагдуулдаг байна.
Оны өмнөхөн барилгын гаднах дүүжин өргүүрт мэргэжлийн бус хүн ажиллаж байгаад амиа алдсан хэрэг гарсан гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч н.Эрдэнэхүү ярилаа.
Өргөх механизмын аюулгүй ашиглах дүрмийг мөрдөөгүйгээс 2014 онд 11 хүн нас барж, 14 хүн гэмтсэн ноцтой 9 осол гарч байсан юм.


















