Барилгын хана, тааз цоолдог асуудлыг цэгцэлнэ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран энэ онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг батласан байна. Төлөвлөгөөнд тусгагдсанаар хяналт шалгалт, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, сургалт семинар зохион байгуулах гэсэн гурван чиглэлээр найман ажил зохион
Мэдээллийн алба

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран энэ онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг батласан байна.
Төлөвлөгөөнд тусгагдсанаар хяналт шалгалт, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, сургалт семинар зохион байгуулах гэсэн гурван чиглэлээр найман ажил зохион байгуулах юм.
Сүүлийн үед радио давтамжийн хэрэглээ, нөлөөлөл ихэссэн, нийслэлд эфирийн телевизийн чанартай холбоотой иргэдийн гомдол нэмэгдэж байгаа, шинээр баригдаж буй барилга байгууламжинд шугамын худаг, сувагчлал зэрэг тулгамдаж буй асуудлуудын талаар ярилаа.
Ялангуяа барилга байгууламжийг шинээр төлөвлөж, барихдаа сүлжээний худаг, сувагчлалыг хангалттай шийдэж өгдөггүй. Ингэснээр тухайн байранд шинээр кабелийн телевизийн үйлчилгээ оруулахдаа хана, тааз, шал нүхлэдэг байна. Энэ нь холбогдох стандарт, дүрэм журам хуучирсантай холбоотой гэж ХХЗХ үзэж байгаа аж.
ХХЗХ-нд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зургаан эрх байдаг. Эдгээр байцаагчийн үнэмлэхийг мөн гардуулан өглөө.


















