Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Барилгын хүчитгэлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулж, сургалт, дадлагад ашиглаж байна

“Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл-2"-ийн хүрээнд барилгын хүчитгэлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсрууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилгын хүчитгэлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулж, сургалт, дадлагад ашиглаж байна
Барилгын хүчитгэлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулж, сургалт, дадлагад ашиглаж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл-2"-ийн хүрээнд барилгын хүчитгэлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсрууллаа.

Тус сургалтын хэрэглэгдэхүүнийг өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өгсөн бөгөөд мод, тоосго зэрэг барилгын бүтээцийн төрлүүд болон хүчитгэсэн хүчитгээгүй барилгын ялгааг харуулсан 6 төрлийн сургалт, дадлагын хэрэглэгдэхүүн (макет) гэдгээрээ онцлог.

Дээрх сургалтын хэрэглэгдэхүүнийг ОБЕГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар анги, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрууд 2024 онд хүлээлгэн өгч, сургалт, дадлагад ашиглаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах