Барилгын компанийн хоёр захирлыг хээл хахуулийн хэргээр баривчиллаа
Кени улсын хурдны замаар ачаа хэтрүүлэн ачсан ачааны машинуудыг явуулсан, явуулахын тулд замын асуудал хариуцсан төрийн албан тушаалтанд хээл хахууль өгсөн хэргээр
Мэдээллийн алба

Кени улсын хурдны замаар ачаа хэтрүүлэн ачсан ачааны машинуудыг явуулсан, явуулахын тулд замын асуудал хариуцсан төрийн албан тушаалтанд хээл хахууль өгсөн хэргээр БНХАУ-ын “Чайна рөүдс”, “Бриж Констракшн” компанийн захирал болох Тан Жу, Лиу Яабин нарыг баривчлаад байна.
Тодруулбал, хурдны замаар стандарт хэмжээнээс хэтэрсэн барилгын материал ачсан тээврийн хэрэгслүүд явж байна гэсэн Кенийн Авлигын эсрэг хороонд ирсэн гомдлын дагуу тухайн асуудлыг шалгаж эхэлжээ. Авлигын эсрэг хорооны албан хаагчдын мэдэгдсэнээр Тан Жу нь хурдны зам хариуцсан албан хаагчид 1000 ам.долларын хээл хахууль санал болгосон бол Лиу Яабин 285 ам.долларын хээл хахууль өгсөн нь тогтоогджээ.
Одоогоор БНХАУ-ын хоёр компанийн захирлыг батлан даалтад гаргаж, хэргийг шүүх рүү шилжүүлсэн бөгөөд шүүх хуралдааны товыг хүлээж байгаа аж. Эдгээр компани нь Момбасагаас Найроби хүртэл буюу 400 орчим км замыг тавих төслийг хэрэгжүүлж байсан байна.
Эх сурвалж: fcpablog.com


















