Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Барилгын компаниуд бонд босгох эрхтэй боллоо

Өөрөөр хэлбэл, барилгын компаниуд банкнаас өндөр хүүтэй зээл авахгүйгээр өөрсдөө дотоодын хөрөнгийн зах зээлд бонд гаргаж, санхүүжилт босгох боломжтой болж байгаа юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилгын компаниуд бонд босгох эрхтэй боллоо
Барилгын компаниуд бонд босгох эрхтэй боллоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Барилга, хот байгуулалтын яам, Монголын хөрөнгийн бирж, Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн төлөөлөл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр барилгын компаниудад хэд хэдэн боломжийг бий болгож байгаа юм. Тухайлбал, компаниуд олон нийтэд хувьцаагаа санал болгох замаар хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах, компанийн бонд гаргах зэрэг боломжтой болж байна.

Өөрөөр хэлбэл, барилгын компаниуд банкнаас өндөр хүүтэй зээл авахгүйгээр өөрсдөө дотоодын хөрөнгийн зах зээлд бонд гаргаж, санхүүжилт босгох боломжтой болж байгаа юм.

Хуваалцах