Барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллана
НМХГ-аас барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад зориулсан тусгай санхүүжилттэй байх журмыг баталжээ.
Мэдээллийн алба

НМХГ-аас барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад зориулсан тусгай санхүүжилттэй байх журмыг баталжээ.
Барилгын үйл ажиллагааны явцад гарах ослын дийлэнх хувийг хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангаагүй байдлын улмаас гарсан осол эзэлдэг аж.
Уг журманд барилгын ажил явуулж буй компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зорилготой бүтэн баг ажиллаж байхаар тусгагдсан байна. Мөн тухайн компани 100-аас дээш ажилтантай бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар сургалтыг тогтмол зохион байгуулж байх заалт мөн оржээ.НМХГ-аас тус журмыг мөрдүүлэхийн тулд НЕТГ, Онцгой байдлын байгууллагынхантай хамтран ажиллахаар болсон байна.


















