Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барилгын компаниуд төсвийн хөрөнгөөр хийх ажлыг гүйцэтгэхгүй гэв

Барилгын компаниуд улсын төсвийн хөрөнгөөр хийх ажлыг гүйцэтгэх сонирхолгүй байна. Тодруулбал, өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлын хөрөнгийг улсаас гүйцэтгэгч компаниудад одоог хүртэл олгоогүй байгаа юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилгын компаниуд төсвийн хөрөнгөөр хийх ажлыг гүйцэтгэхгүй гэв
Барилгын компаниуд төсвийн хөрөнгөөр хийх ажлыг гүйцэтгэхгүй гэв. Зураг: МҮОНРТ

Барилгын компаниуд улсын төсвийн хөрөнгөөр хийх ажлыг гүйцэтгэх сонирхолгүй байна. Тодруулбал, өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлын хөрөнгийг улсаас гүйцэтгэгч компаниудад одоог хүртэл олгоогүй байгаа юм. Тоо баримт хэлэхэд, одоогоор 120 гаруй барилгын компанийн 700-800 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоогүй байгааг холбогдох хүмүүс хэлж байна. Үүнээс үүдэн дээрх компаниуд банкнаас авсан зээлээ төлж чадахгүй өр зээлэнд орж, барьцаа хөрөнгөө хүртэл хураалгах дээрээ тулж, хүнд байдалд ороод байгаа аж. Энэ талаар Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар ингэж ярилаа.

Эдгээр 120 гаруй барилгын компани тендерт оролцож, өөрийн хөрөнгөөр хийсэн ажлууд 40-100 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Гэвч ийнхүү мөнгөө авч чадаагүй байгаа юм. Тэгвэл одоо дээрх компаниудад өгөх ёстой мөнгийг яаж өгөх вэ гэх асуудал гарч ирж байгаа. Энэ талаар БХБЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Должинсүрэн “Сангийн яамнаас өрийн бичиг гаргаж банкнаас хүүтэй зээл аваад компаниудад өгөх боломж байгаа. Энийгээ эргээд төсвийн тодотголоор улс нөхөж банкинд өгнө гэсэн үг. Хэрвээ төсвийн тодотголд энэ мөнгийг оруулах боломж байхгүй бол ирэх жилээс нааш дээрх компаниудын мөнгийг өгөх боломжгүй” гэж ярьсан юм.

Хуваалцах