Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барилгын материалын лабораторитой боллоо

Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын ХБХ-ийн дарга Д.Оюунчимэг, ГХБХБГ-ын дарга Ч.Отгонжаргал нар оролцон мэндчилгээ дэвшүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилгын материалын лабораторитой боллоо
Барилгын материалын лабораторитой боллоо. Зураг: МҮОНРТ

Архангай аймагт Барилгын материалын лабораторитой боллоо. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын ХБХ-ийн дарга Д.Оюунчимэг, ГХБХБГ-ын дарга Ч.Отгонжаргал нар оролцон мэндчилгээ дэвшүүллээ.
Барилгын сорилт, шинжилгээний лаборатори байгуулагдсанаар барилгын материал үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ чанарыг орон нутагтаа шинжилгээнд өгөх, орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудад орж буй барилгын түүхий эд хяналт шинжилгээнд тогтмол хамрагдаж байх эерэг талтай юм.
Энэхүү лабораторийг улсын төсвийн 530 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн "Гурван тамир" компани хугацаанаас нь өмнө ашиглалтад өгч байгаа ажээ.
Нээлтийн үеэр Ц.Баярсайхан сайд хэлэхдээ энэхүү төвийг бүсийн хэмжээний сорилт шинжилгээний лаборатори болгохоор цаашдаа дэмжих болно гэлээ.

Хуваалцах