Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барилгын материалын төвд өнөө өглөө гал гарлаа

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо буюу "Зуун айл" орчимд байрлах Барилгын материалын бөөний төвд гарсан галыг Нийслэлийн Онцгой байдлын гал унтраах хоёр алба шуурхай ажиллаж, галын тархалтыг зогсоосон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилгын материалын төвд өнөө өглөө гал гарлаа
Барилгын материалын төвд өнөө өглөө гал гарлаа. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо буюу "Зуун айл" орчимд байрлах Барилгын материалын бөөний төвд гарсан галыг Нийслэлийн Онцгой байдлын гал унтраах хоёр алба шуурхай ажиллаж, галын тархалтыг зогсоосон байна. Дээрх бөөний төв нь хоёр давхар байгууламж бөгөөд түүний ойр орчмоор явсан иргэд галын дуудлагыг анх өгчээ.

Гал унтраах анги бүрэлдэхүүн 09:05 цагт ирж, 09:20 цаг гэхэд галын тархалтыг бүрэн зогсоолоо. Галын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа ба тус байгууламжийн дээврийн хэсгээс эхэлж гал гарсан гэдгийг иргэд хэлж байсан юм.

Хуваалцах