Барилгын материалын үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байна
Манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 2019 оны хагас жилийн өсөлтөд аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 230.7 (9.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Мэдээллийн алба

Манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 2019 оны хагас жилийн өсөлтөд аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 230.7 (9.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2019 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөгт хүрч, 1.7 (94.1%) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 108.3 (5.9%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 199.7 (12.1%) тэрбум төгрөгөөр өслөө.
Сүүлийн 5 жилд дотоодын цементийн үйлдвэрлэл 6 дахин, бетон зуурмагийн үйлдвэрлэл 4 дахин, тоосгоны үйлдвэрлэл 1,5 дахин, хөнгөн бетоны үйлдвэрлэл 2 дахин, бусад үйлдвэрлэл 1-5 дахин нэмэгдсэн нь барилгын салбарын өрсөлдөх чадвар, хүчин чадал өсөн нэмэгдэж буйг харуулж байна.
Эх сурвалж: БХБЯ


















