Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Барилгын салбарын ажилтны мэргэшил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл” хуралдав

“Барилгын салбарын ажилтны мэргэшил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаан боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Барилгын салбарын ажилтны мэргэшил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл” хуралдав
“Барилгын салбарын ажилтны мэргэшил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл” хуралдав. Зураг: МҮОНРТ

“Барилгын салбарын ажилтны мэргэшил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаан боллоо.

Хуралдааныг Зөвлөлийн дэд дарга, БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан удирдан явуулав.

Хуралдааны үеэр Зөвлөлийн ажлын албаны дарга М.Батбаатар “Мэргэшлийн зэрэг олгох, сунгах, багц цаг тоолох сургалт”-ын явц, шалгалтын нэгдсэн дүнг Зөвлөлийн гишүүдэд танилцуулж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал авч, ажлын хэсгийн гишүүдийн асуултад хариулт өглөө.

Мөн Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрай “Барилгын салбарын мэргэжилтний мэргэшил дээшлүүлэх шалгалтын тест, мэргэжлийн ур чадварын шалгалтын даалгавар”-ыг боловсруулсан тухай багц асуудлыг танилцуулж, 8 зөвлөх багийн гишүүдийг байлцуулан асуулт асууж, санал сонссоноор тайланг баталлаа.

Эх сурвалж: БХБЯ

Хуваалцах