Барилгын салбарын дөрвөн чиг үүргийг архитекторуудын эвлэлд шилжүүллээ
Төрийн зарим чиг үүргийг ТББ-д шилжүүлэх шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд үздэг. Энэ ч үүднээс өнөөдөр барилгын салбараас дөрвөн чиг үүргийг Монголын архитекторуудын эвлэлд шилжүүлэхээр боллоо.
Мэдээллийн алба

Төрийн зарим чиг үүргийг ТББ-д шилжүүлэх шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд үздэг. Энэ ч үүднээс өнөөдөр барилгын салбараас дөрвөн чиг үүргийг Монголын архитекторуудын эвлэлд шилжүүлэхээр боллоо.
Өнөөдөр Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Монголын архитекторуудын эвлэлийн удирдлага, гишүүдтэй уулзлаа. Энэ үеэр тэдний санал бодлыг сонсож, өөрчлөлт шийдвэр ч гаргахаар боллоо. Тодруулбал, архитекторуудын эвлэлд төрийн зарим чиг үүргийг шилжүүлэхээр болов. Ингэснээр мэргэжлийн хүмүүс өөрсдөө асуудлаа шийдэж, хөгжих боломж бүрдэнэ гэдгийг Монголын архитекторуудын эвлэлийн Ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар онцоллоо.


















