Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Зөвлөгөөнд салбарын Төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтнууд оролцож, илтгэл тавих, санал бодлоо солилцсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2016” өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд салбарын Төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтнууд оролцож, илтгэл тавьж, санал бодлоо солилцсон.

Уулзалт зөвлөгөөний гол ач холбогдол нь салбарын удирдах болон ахмад ажилтнууд хоорондоо бодит мэдээллийг солилцох, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, тэдгээрийг хамтран шийдвэрлэх гарцыг олох, нэг шийдэлд хүрэх явдал юм.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэ уулзалт нь төр болон хувийн хэвшлийг холбох чухал онцлогтой арга хэмжээ гэгддэг. 1998 оноос хойш тасралтгүй жил болгон зохион байгуулагддаг Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн энэ жил барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойтой нэгэн цаг үед тохиож байгаагаараа онцлогтой болж буй юм.

Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам

Хуваалцах